БНХАУ-ын Цао Фейдянь боомт руу баяжуулсан коксжих нүүрсийг хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-нд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг анх удаа БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй тус арилжаанд 4 оролцогч оролцож, нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг арилжив. Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганцмод, Ханги, Шивээхүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа экспортын шинэ гарц нээж, БНХАУ-ын зах зээлийн гүнд буюу гуравдагч орнуудтай хиллэдэг Цао фейдянь боомт руу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг ийнхүү эхлүүллээ.
Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод,
Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд
Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг. Хятадын хойд
болон баруун хойд бүсийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой
холбодог чухал гарц юм.
Тус боомтод бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр манай улсын нүүрсний
хэрэглэгчийн цар хүрээ нэмэгдэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд
ойртох чухал ач холбогдолтой гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.