Зуун оюутанд 2-3.5 сая төгрөгийн урамшуулал олгох хөтөлбөр зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Монголын оюутны холбоотой хамтран “Оюутны менторшип” хөтөлбөрт зарлалаа.
Тус
хөтөлбөрт хамрагдсан оюутан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцох, салбар бүрийн мэргэжилтнүүдийн чиглүүлэг
дор багаар ажиллаж, олон талт төсөл
хэрэгжүүлэх юм. Төслийг хэрэгжүүлэхдээ 10 оюутан тус бүрд 2.5-3.5, 80 оюутанд
2.0 сая төгрөгийн урамшуулал олгож сурах, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүлэх аж.
Хөтөлбөрийн эхний шатны
материалыг энэ сарыг дуустал https://form.jotform.com цахим хаягаар хүлээн
авах юм байна.