MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

БУЛГАН: “Мөрөөдлийн гоол-2025” хөл бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-08 15:47:15

Булган, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн аварга шалгаруулах 9-10 насны “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээнийг Булган аймагт энэ сарын 6-7-нд зохион байгууллаа.


Тус тэмцээн хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдрын хөгжил, хамт олны харилцаа, багаар ажиллах чадварыг дэмжих, хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.


Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Булган аймгийн ЗДТГ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал, БТСГ-ын дарга Х.Батхишиг нар оролцов.

Тэмцээний нэгдсэн дүнгээр:


9 насны ангилалд: Тэргүүн байрт 3-р сургуулийн 4а анги, дэд байрт 2-р сургуулийн 4в анги,  гутгаар байрт 1-р сургуулийн 4г анги,   шилдэг довтлогч Б.Амарбат,   шилдэг хаалгач Мөнхтэмүүлэн Шилдэг хамгаалагч Н.Тэмүүжин нар тус тус шалгарлаа.



10 насны ангилалд: Тэргүүн байрт 1-р сургуулийн 5б анги,  дэд байрт 2-р сургуулийн 5а,б холимог,  гутгаар байрт 2-р сургуулийн шигшээ,   шилдэг довтлогч Б.Эрхэт,   шилдэг хаалгач Ж.Амармөрөн,  шилдэг хамгаалагч Тэргэл нар тус тус шалгарлаа.


Тус тэмцээнийг Булган сумын засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, “Та, би чи бид чадна” НҮТББ хамтран зохион байгуулжээ.











Связанные новости