Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн гэрээг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороон дахь Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн гэрээг нийслэлийн Орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Материалимпэкс” компанийн гүйцэтгэх захирал Б.Зориг нар өнөөдөр байгууллаа.
Төслийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц төлөвлөлттэй орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тухайн байршилд 12.6 га талбай бүхий 232 нэгж талбарыг хамарсан орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ. Үүнд, “Материалимпэкс” компани түншлэлийн хамт оролцох саналаа ирүүлж, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч нийслэлийн Засаг даргаас батламжаа авсан байна.
Энэхүү төсөл нь Улаанбаатар
хотоос 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн нэг юм.