Энэ онд нийслэлд 100.9 км авто замыг шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-09 09:43:43

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 100.9 км авто замыг шинэчилж, гүйцэтгэл 96 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэв.


Нийслэлд 2025 онд 44 байршилд 104.4 км авто зам, замын байгууламжийг шинэчлэхээр төлөвлөснийг НЗДТГ-аас мэдэгдсэн.

Энэ хүрээнд Найрамдал болон Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүрэн шинэчилсэн байна. Түүнчлэн Шаргаморьт, Яргайт, Шадивлан, Гоодойн амын замыг засжээ. Авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих зэрэг ажлыг хамтад нь гүйцэтгэж байгаа юм.


Зам засварын ажил дуусаагүй байгаа бөгөөд энэ долоо хоногт 2-3 байршилд шөнийн цагаар зам хааж засвар хийх аж.

Связанные новости