Чингэлтэй, Баянгол дүүргийн 5000 өрхийг дулаалах ажлыг энэ сард дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-09 12:58:33

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ.


Тус ажлын хүрээнд дээрх дүүргийн айл өрхийн дулаалгын нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэжээ. Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар дулаалж байна.  


НЗДТГ-ын мэдээлснээр, энэ сарын 6-ны өдрийн байдлаар 348 байшин сууц, 624 гэр сууцыг дулаалаад байна. Дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.

 

Связанные новости