ТӨВ: Хаврын улирлын нөөцийн махны хэрэгцээнд 20-25 тонн хонь, үхрийн мах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-09 18:52:58

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын хүн амын 2026 оны хаврын улирлын нөөцийн махны хэрэгцээнд 20-25 тонн хонь, үхрийн мах шаардлагатай хэмээн тооцоолжээ.


Тус хэрэгцээ шаардлагыг хангахаар хонь, үхрийн мах нөөцөлж, нийлүүлэх, эрүүл ахуйн чанар стандарт хангасан аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллахаар Зуунмод сумын Засаг даргын тамгын газраас хайж байгаа юм.  


Өмнө нь Зуунмод сумын махны үйлдвэртэй хамтран ажилладаг байсан бол тус үйлдвэр нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Хамтарч ажиллах хүсэлтийг 10 дугаар сарын 25 хүртэл авч байгаа юм.


Энэхүү ажил нь төв суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээний махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилготой бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 31 хүртэл гардаг нөөцийн мах нь иргэдийн санхүүгийн ачааллыг багасгах давуу талтайг албаныхан онцоллоо. 


Төв аймаг жилд дунджаар 25-30 тн нөөцийн мах бэлтгэдэг бөгөөд жижиглэнгийн дундаж үнэтэй харьцуулахад 20-30 хувь хямд байдаг байна. 



Связанные новости