БУЛГАН: 280 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-10 11:41:24

Булган, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Жаран жилийн түүхтэй Улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэгийн шинэ барилгын нээлт боллоо.


Булган аймгийн анхны 280 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Их Азар” ХХК Улсын төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ.


Булган сумын 4 дүгээр цэцэрлэг анх 1964 онд 100 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэгтэй ашиглалтад орж байсан бол одоо 10 бүлэг, 41 багш, ажилтантай сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна.


Дөрөвдүгээр цэцэрлэг 1969 онд аймгийн “Тэргүүний үлгэр жишээч” цэцэрлэг, 1994 онд “Соёлч тэргүүний цэцэрлэг”, 2009 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг” 2010 онд “Улсын тэргүүний цэцэрлэг” зэрэг олон шагналыг авч байсан түүхтэй ажээ.


Нээлтэд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатар, Булган сумын ИТХ-ын дарга Л.Ганзориг, дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгч П.Ариунаа, "Их Азар" ХХК-ийн менежер А.Солонго, Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар болон дөрөвдүгээр цэцэрлэгийн үе үеийн ахмад багш, ажилчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.














Связанные новости