ХОВД: Мод тарих аян энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг мод тарих уриалга бүхий аян өрнүүлж эхэллээ.
Тус аян аравдугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Жаргалант сумын eсдүгээр цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхдүүд "Надад хамаатай" аянд өчигдөр нэгдэж, мод үржүүлгийн газрын үйл ажиллагаа, өвлийн хүлэмжтэй танилцжээ. Мөн хүүхдүүд модны навч түүж, өөрсдийн бүтээлд ашиглахаар боллоо.
Тус аян "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд бага насны хүүхэд болон иргэдэд экологийн боловсрол олгох, хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах эeрэг хандлага, зөв хэвшлийг бий болгох зорилготой юм.
Жил бүрийн тав болон аравдугаар сард бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ хүрээнд Ховд аймагт маргааш бүх нийтээр мод тарихаар бэлтгэж байна.
Уулын бүсийн зарим сум, байгууллага мод тарих ажлыг эхэлсэн бөгөөд одоогоор 2000 орчим мод тарьжээ.