ӨМНӨГОВЬ: Аймгийн нийт нутгаар 10 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ сарын 15-16-нийг шилжих шөнө цас оржээ.
Энэ сарын 15-ны 8 цагаас энэ сарын 16-ны 8 цаг хүртэл орсон хур тунадасыг хэмжээг авч үзвэл Даланзадгад 10 мм, Хүрмэн 9 мм, Манлай 4 мм, Булган, Ноён 3 мм,
Цогтцэций суманд 2 мм бусад нутгаар 1 мм хур тунадас орсон байна.
Харин
үргэлжлэн орсон цасны зузаан Хүрмэн суманд 10 см, Даланзадгадад 9 см, Манлай суманд 5 см,
Цогтцэцийд 3 см, Булган суманд 1 см цасан бүрхүүл тогтсон талаар Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас
мэдээллээ.