ӨМНӨГОВЬ: Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 50 гаруй хувь нь шүдний өвчтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2024-2027 онд “Эрүүл шүд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтоол баталсан юм.
Энэ
ажлын хэрэгжилтийг хангахаар Өмнөговь аймгийн хэмжээнд төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай
зохион байгуулж байна.
Даланзадгад сумын 12 цэцэрлэгийн 2-5 насны 1347 хүүхдүүдийг амны хөндийн үзлэг оношилгоонд хамруулж, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, эмчилгээг хийжээ.
Үзлэгээр шүд арчилгааг зөв сайн хийхгүй байгаагаас шалтгаалан үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 50 гаруй хувь нь шүдний өвчтэй байгааг эмч нар онцоллоо.
Мөн “Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын ЕБС-ийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд
9-12 насны сурагчид хамрагдсан бөгөөд хоёр сургуулийн 18 багшийн удирдлага дор
9 багийн 72 сурагч, 20 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 110 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Сурагчдын
амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүдээ зөв, тогтмол угаах
дадлыг төлөвшүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн ач холбогдлыг олон нийтэд
сурталчлах зорилготой юм.
Тэргүүн
байрт хоёрдугаар сургуулийн И.Отгондулам, С.Болорцэцэг багш нарын бэлтгэсэн долоодугаар
ангийн "Smile care” баг, хоёрдугаар байрт нэгдүгээр сургуулийн Ц.Отгонбулаг, О.Бадамханд багшийн бэлтгэсэн "Мэргэн сойзнууд" баг, гутгаар
байрт Д.Дэчмаа, О.Ганчулуун багш нарын бэлтгэсэн зургаадугаар ангийн “Галбын
инээмсэглэл” баг эзэлсэн бол нийт оноогоор хоёрдугаар сургууль тэргүүллээ.
Ulaanbaatar