ДОРНОД: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван чиглэлд авто зам тавьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Түүхэн аялал жуулчлал болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Дорнод аймгийн тэргүүлэх чиглэлийн чухал хэсэг юм. Энэ хүрээнд улсын төсвийн 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гурван чиглэлд 242 км хатуу хучилттай авто зам тавьж байна.
Тус аймгийн Баян-Уул сумын төвөөс Ульхан боомт хүртэлх 50 км автозамын ажил 68 хувьтай үргэлжилж, ирэх онд ашиглалтад оруулах юм. Харин Норовлин-Баян-Уул чиглэлийн 68.3 км хатуу хучилттай авто замын ажил 90 хувьтай, энэ онд ашиглалтад хүлээн авна.
Чойбалсан хотоос Хавиргын боомт чиглэлийн 124.4 км автозамыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.