ТӨВ: Худалдаа үйлчилгээ, цайны зарим газарт шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-17 16:05:29

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аэродром орчмын аюулгүй бүс дэх тусгай хамгаалалтын “Б” бүсэд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ, цайны газар ажиллуулж байгаа иргэдэд хяналт шалгалт хийлээ.  


Агаарын хөлөг шувуутай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус шалгалтыг хийсэн юм.


Шалгалтаар хогоо ил задгай хаях, бие засах зэрэг зөрчил гаргаж байсан нь шувуу, зэрлэг амьтны бөөгнөрөл үүсгэх нөхцөл бүрдүүлж, агаарын хөлөг шувуутай мөргөлдөх эрсдэл бий болгож байгааг илрүүлсэн байна. Энэ нь агаарын хөлөг нам өндөрт буюу 200 метр хөөрч, буух үед ноцтой аюул учруулдаг байна.


Уг зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, холбогдох иргэдэд албан мэдэгдэл хүргүүлж, зам дээр түр зогсох хориотой тэмдэг байрлуулж, жолооч нарыг энэ хэсэгт түр зогсохыг хоригложээ.

 

Связанные новости