Дахин хоёр хүний цогцсыг Израилд хүлээлгэн өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 19 /BBC/. Гал зогсоох тухай хэлэлцээрийн
хүрээнд ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан хоёр хүний цогцсыг Улаан загалмай нийгэмлэг бямба
гаргийн орой хүлээн авсан тухай Израилын арми мэдэгдлээ.
Үүний дараа хоёр цогцсыг ачсан машиныг дагалдан Израилын цэргүүд
явсан бөгөөд цогцсуудыг Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнд авчирч, цогцос
таниулах ажиллагаа явуулна.
Хэрвээ барьцааны хүмүүсийн
цогцсуудыг бүгдийг нь хүлээлгэж өгөхгүй бол Египетээс Газын зурвас руу нэвтрэх
гол гарцыг хаасан хэвээр байна гэж Израилын тал мэдэгдсэний дараа ХАМАС
бүлэглэлийн цэргийн жигүүр болох Иззеддин аль Кассамын бригадынхан хоёр хүний
цогцсыг хүлээлгэн өгнө гэдгээ бямба гаргийн орой мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын
зуучлалтайгаар байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн дагуу ХАМАС бүлэглэл
одоогийн байдлаар амьд байгаа бүх 20 хүнийг суллаж, мөн Израилын 9 иргэн, Непалын
нэг иргэний цогцсыг хүлээлгэн өгөөд байна.
Хариуд нь, Израилын тал гал
зогсоосон энэ сарын 10-ны өдрөөс хойш 2000 палестин хоригдлыг суллаж, 135 хүний
цогцсыг хүлээлгэн өгчээ.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр,
Израилын цэргүүд нэгэн автобус руу танкнаас гал нээсний улмаас нэг гэр бүлийн
11 хүн амиа үрэгдсэн байна. Энэ бол гал зогсоосноос хойших ес хоногийн
хугацаанд хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол юм.
Израилын армийн мэдэгдэлд
дурдсанаар, Израилын хяналтад буй нутаг дэвсгэрийг заагладаг шар шугамыг давж нэвтэрсэн “сэжиг бүхий тээврийн хэрэгсэл” рүү цэргүүд гал нээжээ. Гал
зогсоох хэлэлцээрийн эхний шатны нөхцлийн дагуу Израилын цэргүүд Газын зурвасын
нутаг дэвсгэрийн тал гаруй хувийг хянаж байгаа юм.