Л.Месси "Алтан шаахай" хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-19 19:45:30

МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 19 /РИА Новости/. “Интер Майами" багийн довтлогч Лионел Месси Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн /MLS/ аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчид олгодог “Алтан шаахай” шагналын эзэн боллоо.  


Ням гарагт шилжих шөнө болсон тоглолтод өдгөө 38 настай, дэлхийн аварга тэрбээр “Нэшвилл” багийн хаалганд гурван гоол оруулан хет-трик хийснээр түүний баг 5:2 харьцаагаар өрсөлдөгчөө бутниргэлээ. “Интер Майами” баг Дорнод конференцод III байр эзэлснээр плей-оффт шалгарсан бөгөөд эхний тойрогт “Нэшвилл”-тэй учраа таарчээ.


Одоогийн байдлаар, МLS-ийн аварга шалгаруулах тэмцээнд Месси 29 гоол оруулж, 19 оновчтой дамжуулалт хийгээд байна. Удаад нь “Лос-Анжелес Сити” багийн Дени Буанга /24 гоол/,  “Нэшвилл”-ийн Сэм Сарриж бичигджээ.


Л.Месси “Алтан бөмбөг” шагналыг 8 удаа, “Алтан шаахай” шагналыг 6 удаа хүртээд байгаа юм. Тэрбээр Испанийн аварга шалгаруулах тэмцээний ба “Барселона” багийн түүхэн дэх шилдэг довтлогч бөгөөд Испанийн аваргаар 10 удаа шалгарч, Аваргуудын лигт 4 удаа түрүүлсэн юм.


Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд Америкийн цомыг /2021, 2024/ хоёр удаа хүртсэн бол 2022 онд "Финалиссиму" /2022/ тэмцээнд түрүүлж, мөн ондоо дэлхийн аваргын цомыг өргөж байв. Мөн 2008 оны Бээжингийн Олимпын наадамд аваргалсан билээ.

 

Связанные новости