ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн хэмжээнд 19700 мод тарьж, цэнэг усалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-20 10:07:46

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Намрын мод тарих өдрөөр аймгийн хэмжээнд 19700 мод тарьж, цэнэг усалгаа хийж байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймгийн хэмжээнд 108 сая модыг 10 жилийн хугацаанд тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж буй юм. 2025 онд Алтай хотод 100.000 мод тарьж ургуулах аймгийн Засаг даргын санаачилсан ажлын хүрээнд намрын мод тарих энэ өдрүүдэд 4 төрлийн модыг Алтай хотын ногоон байгууламжаар төлөвлөсөн талбайд тарьжээ. Нийт 10 гаруй талбайд 16500 мод тарьсан бол 32 албан байгууллага, ААН гадна талбайдаа 3200 нийт 19700 мод тарьж ургуулсан тухай Говь-Алтай аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.


Нөхөн тарилт, цэнэг усалгааг Есөнбулаг сумын ЗДТГ, Алтай хотын хот тохижилтын газар, Сум дундын ойн анги, бусад албан байгууллагатай хамтран зохион байгуулсан байна.

Связанные новости