Төгрөгийн хадгаламж нэмэгдэж, валютынх багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-21 17:24:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.8 хувь буюу 2.9 их наяд, өмнөх сарынхаас 2 хувь буюу 456.1 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Төгрөгийн хадгаламжийн 86.1 хувь буюу 20.2 их наяд төгрөг нь иргэдийнх, 13.9 хувь буюу 3.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.


Харин валютын хадгаламж 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 18.4 хувь буюу 819.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх сарынхаас 2.9 хувь буюу 157.4 тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Түүнчлэн, гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3 хувь буюу 37.6 тэрбум, өмнөх сарынхаас 1.2 хувь буюу 14.7 тэрбум төгрөгөөр багасжээ. 

Связанные новости