Мексикийн Гран-Прид Л.Норрис түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МЕХИКО, 2025 оны аравдугаар сарын 27 /TASS/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 20 дахь гараа буюу Мексикийн Гран-Прид "Макларен" багийн британи уралдаанч Ландо Норрис түрүүлжээ.
Ах дүү Родригесын нэрэмжит зам дээр болсон уралдааны хоёрдугаар байрыг “Феррари” багийн гишүүн, Монакогийн уралдаанч Шарль Леклер эзэлсэн бол “Ред Булл” багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен гуравдугаар байрт орсон байна.
Л.Норрис 357 оноо авч, нийлбэр оноогоор ДАШТ-ийг тэргүүлж эхэллээ. Тэрбээр Мексикийн Гран-Прид тавдугаар байрт орсон багийнхаа австрали уралдаанч Оскар Пиастриг (356 оноо) ардаа орхисон байна. Гуравдугаарт 321 оноогоор М.Ферстаппен бичигдэж байна.
“Макларен” баг зохион бүтээгчдийн цомыг хүртэх нь тодорхой болжээ. Одоогоор тус баг нийт 713 оноо аваад байна. Хоёрдугаарт “Феррари” (356 оноо), гуравдугаарт “Мерседес” (355 оноо) орж байгаа бол “Ред Булл” 346 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигджээ.
Дэлхийн аваргын улирал дуусахад дөрвөн “Гран-При” уралдаан үлдсэн бөгөөд дараагийн шатны уралдаан 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Бразилд болно.
Ulaanbaatar