ДОРНОГОВЬ: Таван мянга гаруй буйлтай тэмээчний гэрээс
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 27/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Гүнчин-Ишийн Хүрэл-Ухна тэмээний буйл зорох хоббитой. Эрдэнэ сумаас баруун тийш 18 гэдэг газар аж төрдөг Хүрэл-Ухна гуай ганц бие тул дүүгийнхээ малыг маллаад гэртээ бараг хонодоггүй аж.
Отрын гэмээр жижиг бор
гэртээ эд хогшил бараа таваараа хураажээ. “Миний хогшил бол тэмээний буйл юм”
гэж хууч дэлгэсэн тэрээр бор гэрийнхээ баруун орон дээр хураасан тэмээний
буйлаас гаргаж үзүүллээ. Заримыг нь гэрийнхээ унинд хавчуулчихаж. Залуудаа
“Амьдралын зам” нэгдлийн тэмээчин явсан төдийгүй 1971 оноос хойш буйл зорж,
цуглуулсаар эдүгээ 5000 гаруй буйлтай болжээ. Түүний зорсон буйлаас хүргэж байна.
Ulaanbaatar