УИХ-ын гишүүн асанд олгодог тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн саналыг байнгын хороодод хуваарилав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-30 15:25:26

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нийтийн өргөдлийг байнгын хороонд хуваариллаа.


Нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn 2025 оны есдүгээр сарын 24-нд иргэн Ц.Батболд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг гаргасан юм.


Уг өргөдөл 100,467 иргэний санал авсан байна. Иймд дээрх нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилав. 

Связанные новости