ХӨВСГӨЛ: Согооны илий "гэртээ" буцаж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-30 17:23:39

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл далайн орчим энэ сарын дундуур сүүлийн 40 жилд ороогүй их цас орсон.


Зарим газруудад нэг метр гаруй орсон их цасны улмаас зэрлэг амьтад өвс тэжээл хомстож зарим нь уулнаас бууж байна.


Өнгөрсөн зун Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар согооны өнчин илийг 9 сар хүртэл сүүгээр угжиж тэжээгээд бугын ижил сүрэгт нь өвөлжүүлэхээр нийлүүлсэн боловч цас их орсон тул идэш тэжээл хомстсон учраас дахин тэжээхээр авч ирсэн байна.




Мөн ууланд өвс тэжээлгүй болсон 40 гаруй буга, согоонд өвс тэжээл тавьж өгчээ.


Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1.6 сая гаруй га газрыг хамран хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцан ажиллаж байна.


Тус газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, ирвэс, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан байдаг.

 

 

Связанные новости