Жесси Айзенберг бөөрний донор болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /RIA Novosti/. “Now You See Me”, “The Social Network” кинонуудад бүтээсэн дүрээрээ олонд танигдсан Холливудын жүжигчин Жесси Айзенберг бөөрний донор болохоор төлөвлөж байгаагаа "NBC" телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ.
“Үнэндээ би зургаан долоо хоногийн дараа бөөрний донор болох гэж байгаа” гэж жүжигчин хэлсэн байна. Айзенберг мөн цусны донор болоод удаж байгаа ажээ. Тэрбээр 10 орчим жилийн өмнө бусдад амьдрал бэлэглэж, эрхтний донор болохоор нэгэн байгууллагад хандсан ч хариу өгөөгүй байна. Саяхан тэрбээр бусдад туслах хүсэлтэй байдгаа танил эмчдээ ярихад Нью-Йоркийн “Langone Health” эмнэлгийг санал болгожээ.
Айзенбергийн найруулсан “A Real Pain” кино нь энэ оны “Оскар” наадмын шилдэг эх зохиол төрөлд, “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эх зохиол болон инээдмийн эсвэл мюзикл киноны шилдэг эрэгтэй дүр шагналд нэр дэвшсэн юм.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    