“Суварган цэнхэр уулс” киноны уран бүтээлчид Дорнод аймагт ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-17 11:37:47

Хилчдийн амьдрал, ажил үйлсийг харуулсан “Суварган цэнхэр уулс” киноны уран бүтээлчид Дорнод аймагт ирлээ.

Киноны 40 жилийн ой ирэх 2017 оны нэгдүгээр сард тохионо. Ойгоо угтаж уран бүтээлчид  зураг авалт болсон Дорнод аймгийн төв, Сүмбэрийн отряд, Эрс уулын зургадугаар заставт зочилж уулзалт ярилцлага зохиох юм. Тэднийг өчигдөр Хил хамгаалах 0132-р ангийн бие бүрэлдэхүүн халуун дотно хүлээн авч, кино зураг авч байх үеийн хөгтэй дурсамжаа хуваалцсан халуун дотно уулзалт боллоо.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Би дурсамж уулзалтандаа зориулж кинонд тоглож байх үеийн хувцастайгаа ижил хувцсыг зориуд өмсөж ирсэн. Зураг авалт дуусаад буцахдаа сэтгэлд минь завилан үлдсэн Суварган цэнхэр уулс минь баяртай. Эргээд учрахын ерөөл тавья гэж сурвалжлагч Солонгын дүрээр хэлж байсан ч миний дотоод сэтгэлд Батцэцэг гэдэг хүн өөрөө хэлж байсан юм шүү гэж сэтгэл догдлон ярьж байсан.

Уулзалтад оролцсон цэрэг дайчид “сурвалжлагч” бүсгүйгээр захны даавуугаа хадуулж, 40 жилийн өмнөх киноны хэсгийг санагдуулаад авав.

“Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ойн арга хэмжээг Хил хамгаалах Ерөнхий газар, Улсын архивын Ерөнхий газар дэмжин ажиллаж байна.

                                                                                                                                  Б.Туяа    

Связанные новости