Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-11-11 11:31:57

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн үйл ажиллагааны найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

 

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэпдэн харуулсан дахин давтагдахгүй оновчтой утга санааг илэрхийлсэн агуулга бүхий нээлт, хаалтын ажиллагаа, жуулчдад зориулсан оройн тоглолт, үйл ажиллагаа, “Хүндэтгэлийн концерт”-ын зохиол найруулга, найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруулах юм.  

 

Зохиолын агуулга, найруулга, төсвийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 603 тоотод битүүмжлэлтэй хүлээн авна.



Связанные новости