Стандарт бус дугаар үйлдвэрлэсэн 13 үйлдвэрийг хаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвтомашины улсын дугаарыг стандарт бус аргаар өөр өөр хэлбэр дүрс, хэмжээ, бичиглэлтэй хийж байсан үйлдвэрүүдийг хаах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан байна.
Улсын хэмжээнд нийт 30 гаруй үйлдвэр улсын дугаарыг үйлдвэрлэж байв. Тэдгээрийн 13 нь стандартын бус улсын дугаар үйлдвэрлэж байсныг илрүүлжээ. 2014, 2015 онд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан тэдгээр үйлдвэр стандарт бус дугаар үйлдвэрлэснээс болж, машины зөрчлийн мэдээлэл зөрүүтэй гарах, зөрчил гаргасан үед камерт бичигдэхгүй үлдэх зэрэг зөрчил гарч байжээ. Тиймээс "Гүн гомбо", "Сүх их эрдэнэ", "Таван хуруу", "Мэндийн говь", "Их бялхам", "Өтгөн төгөл" зэрэг 13 компанийн үйл ажиллагааг хаах шийдвэрийг гаргасан байна.
Ж.Батсайхан