Төгрөгийн хадгаламж 2.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-13 11:04:31

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.8 хувь буюу 2.9 их наяд, өмнөх сарынхаас 2 хувь буюу 456.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Төгрөгийн хадгаламжийн 86.1 хувь буюу 20.2 их наяд төгрөг нь иргэдийн, 13.9 хувь буюу 3.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх ажээ.


Харин валютын хадгаламж 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 18.4 хувь буюу 819.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсан бол өмнөх сарынхаас 2.9 хувь буюу 157.4 тэрбум төгрөгөөр багассан байна. 

Связанные новости