Сэлэнгэд хувийн хэвшлийнхэнд авлигатай тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-17 16:00:12

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Б.Эрдэнэцэцэг нарын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж, тус аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон бусад албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулга, зорилт, хүрэх үр дүнгийн талаар танилцууллаа.

Нийтийн албан тушаалтгуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий 19 албан тушаалтанд ажиллах журам, бүртгэл, тайлан гаргах талаар арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Аймгийн хэмжээнд мэдүүлэг гаргагч 210 албан хаагчид ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх асуудлаар сургалт зохион байгууллаа.Мөн тус  аймгийн иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Ж.Батсайхан

Связанные новости