Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Монгол бөхийн өргөөнд гурав дахиа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын морин спорт уяачдын холбооны ууган салбар холбоодын нэг “Эрдэнэт хүлэг”-ийн 30 жилийн ойд зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо.
Аймаг, цэргийн цолтнуудын 2025-2026 оны нээлтийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Г.Төрмөнх үзүүрлэв. Н.Амгаланбаатар Монгол бөхийн өргөөнд гурав дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ бол Г.Төрмөнх хоёр дахиа үзүүрлэлээ.
Тэгвэл их
шөвөгт Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Ө.Батсуурь, Увс аймгийн Давст сумын
харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний
бөх, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.
Наймд аймгийн арслан П.Жаргалсайхан, Б.Нямсамбуу, Х.Чойжилсүрэн, начин А.Ширнэндагва нар үлдэв.
Ташрамд дурдахад, аймаг, цэргийн цолтны барилдааны бөхийн өргөөнд 280 дахь удаагаа зохион байгуулсан нь энэ бөгөөд уг барилдаанд нийт 166 бөх түрүүлсэн байна.




Связанные новости
Ulaanbaatar