ГОВЬ-АЛТАЙ: Багш, ажилтнууд цахим ур чадвараа дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын III сургуулийн багш, ажилтнууд цахим ур чадвараа дээшлүүллээ.
Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх тавдугаар шатны аяны хүрээнд, Говь-Алтай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын III сургуулийн удирдлага болон багш ажилтнуудад зориулсан цахим ур чадвар дээшлүүлэх сургалт явуулсан байна.
Сургалтын үеэр төрийн байгууллагын нэвтрүүлсэн системүүд болон төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдийн хэрэглээ, цахим аюулгүй байдал, цахим шилжилтийн ач холбогдол зэрэг сэдвээр танилцуулга мэдээлэл хийж багш, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэв.
Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цахим хэрэглээний мэдлэгийг өргөжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэх, мөн цахим орчинд аюулгүй байдлыг хангах мэдлэгийг төлөвшүүлэх зорилгоор ил сургалтыг зохион байгуулжээ.
Связанные новости
Ulaanbaatar