Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-11-24 09:12:34

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадам Эстони улсын Таллин хотноо энэ сарын 7-23-нд болж шилдгүүдээ тодрууллаа.


Энэ жил үндсэн уралдаант хэсэгт Унгар, Морокко, Испани, Филиффин, Монгол, Герман зэрэг улсын 17 кино уран бүтээл өрсөлдсөн юм.

Наадмын үндсэн уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ бүтээл болох “Сэтгэлийн зураг” /The Muralist/ уран сайхны кино шалгарч NETPAC шагнал хүртлээ.

Мөн найруулагчийн “Чимээгүй хотын жолооч” /Silent city driver/ уран бүтээл нь өнгөрсөн жилийн үндсэн өрсөлдөөнт хэсгийн Гран при /Grand Prix/ болон Шилдэг зураачийн /Best Production Design/ шагналыг хүртэж байв.



Связанные новости