ДАРХАН-УУЛ: Иргэний андгай өргөх ёслолд 580 гаруй сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-24 20:18:53

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар тогтносон улс болсноо зарласан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг орон даяар нэгэн зэрэг зохион байгууллаа.




Энэхүү ёслол нь 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний эрх, үүрэг, хариуцлагыг ухамсарлуулж, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой юм.


Аймгийн хэмжээнд энэ онд 16 нас хүрч буй 2140 хүүхэд бий. Үүнээс 580 орчим сурагч иргэний андгай өргөх ёслолд оролцож, тэдний төлөөлөл болсон 40 сурагчид орон нутгийн удирдлагууд батламж, иргэний үнэмлэхийг гардуулан өглөө.




Иргэний андгай өргөх ёслолд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, СУАЖЗГ-ын дарга Х.Соёл-Эрдэнэ, Боловсролын газрын дарга Л.Буянтогтох нар оролцлоо.

Орон нутгийн удирдлагууд ёслолд оролцсон өсвөр үеийнхэндээ цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг ерөөлөө.

Связанные новости