ӨВӨРХАНГАЙ: Энэ жил 2370 гаруй хүүхэд 16 нас хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жилийн түүхт ойн өдрөөр “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 23 дахь жилдээ зохион байгууллаа.
Өвөрхангай аймагт энэ жил 2370 гаруй хүүхэд 16 нас хүрч байгаагаас
180 гаруй төлөөлөл иргэний
андгай өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авав. Энэ үеэр төрийн
шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж, аймгийн
Залуучуудын зөвлөлийн тэргүүн Д.Анхбаяр “Unblocked
18” сэдвээр илтгэл тавилаа.
Иргэний андгай өргөх ёслолыг улсын хэмжээнд 16 насанд хүрч,
иргэний үнэмлэхээ гардан авч буй залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чин
шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Ulaanbaatar