"Нинжин сэтгэл-нандин тус" аянаар цэргүүд цусаа хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-18 12:05:40

 

БХЯ, ЗХЖШ анги салбаруудынхаа дунд энэ сарын 14,15-ны өдөр сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх,хүн амын дунд донорын үйлсийг сурталчлах зорилгоор Цусны донорын төвтэй хамтран "Нинжин сэтгэл - Нандин тус" уриатай хоёр өдрийн цус бэлэглэх аяныг зохион байгуулсан байна.

Цус хандивлах  аяны өдрөөр  БХИС-ийн Аюулгүй байдлын сургууль, Цэргийн нэгдсэн сургууль, Ахлагчийн сургуулийн багш, ажилтан, офицер ахлагч оюутан залуучууд оролцож бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа хандивлав. Нийт 230 хүн цусаа бэлэглэж, 690 хүнд амьдрал бэлэглэлээ.  17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өвчин эмгэггүй, харьцангүй эрүүл бол донор байх боломжтой бөгөөд эрэгтэйчүүд хоёр сар тутам, эмэгтэйчүүд гурван сар тутам цусаа өгч болох юм.  Эрүүл хүн нэг удаад 350-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй юм. Таны хандивласан буяны цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн цус алдалт, томоохон хагалгааны үед болон хорт хавдар, цусны эмгэгийн үед хэрэглэдэг гэдгийг санууштай. 

Ж.Батсайхан

Связанные новости