ДОРНОД: Гол нууруудын мөс хүн, мал даах хэмжээнд бэхжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-02 14:47:58

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Гол нууруудын мөс хүн, мал даах хэмжээнд бэхжээгүй байна. Өнөөдрийн байдлаар томоохон гол нууруудын мөс уртын дагууд 27-38 см зузаан байгаа юм.


Хэрлэн голын мөс 30 см, Улз гол 33-37 см, Халх голынх 28-30 см байгаа нь ноднин жилийн мөн үеийнхээс 1-21 см зузаан байна. Харин Буйр, Хөх нуурынх 27-28 см мөсөн бүрхүүлтэй буюу ноднин жилийн өдий үеэс 4 см-ээр зузаан байна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.


Түүнчлэн өнөө өглөөний ажиглалтын талбайн хэмжилтээр Халхгол, Гурванзагал, Цагаан-Овоо сумын нутгаар 9-10 см, аймгийн төв, Дашбалбар, Чойбалсан сумын нутгаар 6-8 см, бусад сумын нутгаар 2-5 см цастай байна. Өчигдөр Халхгол суманд 0.2 мм цас оржээ. 

Связанные новости