Хүүхдийн амь аварсан Б.Үүрийнтуяа, Ц.Маралмаа нарыг урамшууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-18 16:42:00

Хоёр давхрын тагтан дээрээс унаж бэртэх эрсдэлтэй байсан хоёр настай хүүхдийн амь насыг жирийн хоёр эмэгтэй аварчээ. 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлагууд  иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн нийслэлийн 50 дугаар сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нарт талархал илэрхийлж, Цагдаагийн хэлтсийн даргын баярын бичиг урамшуулал гардуулав. Мөн хүүхдийг аврахад тусалсан М.Мөнхтөрийг  ч шагнажээ. Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан иргэний үүргээ ухамсарлаж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэлд эр зориг гарган гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоосон иргэдийг шагнаж, урамшуулдаг бөгөөд энэ хулийн дагуу цагдаагийн байгууллагаас иргэдийг урамшуулсан юм байна.

Ж.Батсайхан

Связанные новости