ФИБА: Шинэ чансааны эхний 10 байр өөрчлөгдсөнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /Xinhua/. Сагсан бөмбөгийн 2027 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах тоглолтууд дууссаны дараа Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/ пүрэв гарагт эрэгтэйчүүдийн багуудын шинэчилсэн чансааг танилцууллаа.
Энэхүү чансааны эхний 10 байр өмнөх жагсаалтаас
өөрчлөгдсөнгүй. Тодруулбал, АНУ Никарагуаг хоёр удаа хожсоны дараа тэргүүллээ
хадгалсаар байгаа бол дэлхийн аварга Герман Европын тивийн сонгон шалгаруулах тоглолтод Израил, Киприйг хожсоноор хоёрдугаарт бичигдэж байна.
Эдгээр багийн араас Серби, Франц, Канад, Австрали, Испани, Аргентин, Литва, Бразил улсуудын багууд эхний 10-т багтжээ. Харин Турк хоёр хожлын дараа Латвийг гүйцэж түрүүлснээр 11 дүгээр байр руу ахисан бол Руанда хамгийн олон байраар буюу есөн байраар урагшилж, 81 дүгээрт бичигдлээ.
Ulaanbaatar