ӨВӨРХАНГАЙ: Шинэ Хархорум хотод 22 мянган га газрын давхцал үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-08 09:55:47

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Шинэ Хархорум” хот байгуулах ажлын хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нарийвчилсан судалгааг гаргаж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлжээ.


Нийт 107 аж ахуйн нэгжийн эзэмшил 19601 га, 538 иргэний эзэмшил 2286.7 га, 1585 иргэний өмчилсөн 117 га газар тусгай хэрэгцээний газартай давхацсан байна. Газар чөлөөлөлтийн ажил одоогоор эхлээгүй байгаа юм.


"Шинэ Хархорум" хотын эхний ээлжийн бүтээн байгуулалт болох ойн зурвас байгуулах ажилд орон нутгаас хамтран оролцож, 1580 га талбайд 700.0 мянган мод тарьж 40 км хашаа, 40 гаруй худаг, усан сан байгуулжээ. 

Связанные новости