“Physical: Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг Үндэсний их баяр наадам үзэхийг урив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-08 19:57:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар  “Physical: Asia” төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 


Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, тэднийг ирэх оны долоодугаар сард хүрэлцэн ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урилаа. 


Төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай , нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд таниулахыг маш их хүссэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно. Ерөнхий сайд Г.Занданшатар таны урилгыг хүлээн авлаа. Урьсанд маш их баярлалаа” гэв.




Связанные новости