ӨВӨРХАНГАЙ: Олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчид цол нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-18 16:43:30

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн онцгой байдлын газарт хэмжээнд гамшиг ослын 143 дуудлага ирж, 181 хүний амь, 10.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг авран хамгаалсан байна.


Тухайлбал, нийт дуудлагын 74 нь гал түймэр, 34 нь аврах ажиллагаа байсан бол халдварт өвчин, авто машины ослын 16 дуудлагад ажиллажээ. Харин гол усны үер, хээрийн түймрийн дуудлагагүй, онцлог жил байсныг тайлангийн хурлын үеэр онцоллоо.


Тус байгууллагаас 2025 оны ажлын ололт амжилтаа тайлагнаж, шилдэг албан хаагчдаа шагнан урамшуулсан бөгөөд олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчид цол нэмлээ.

Связанные новости