СҮХБААТАР: Хүүхдийн эрхийн төлөөх амлалтад гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-18 17:23:08

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Идэрбат, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Куасси Комлантай хүүхдийн эрхийн төлөөх Амлалт”-д гарын үсэг зурлаа.

 

Сүхбаатар аймаг 2021 оноос НҮБ-ын хүүхдийн сантай хамтран ажиллаж эрүүл мэнд, боловсролын салбарт болон Ус ариун цэвэр эрүүл ахуйн ба уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрийн хүрээнд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрчээ.


 

Тиймээс цаашид орон нутгийн зүгээс хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүүхэд хөгжлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2026-2027 оны тэргүүлэх чиглэл болгон нийгмийн бүхий л салбарт бодит үр дүн гаргаж ажиллахаар дээрх гарын үсгийг зурсан юм.

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Куасси Комлан, НҮБн ХХААБ-ийн мэргэжилтэн С.Жигжидпүрэв нарын бүрэлдэхүүнтэй зөвлөх багийнхан Сүхбаатар аймагт ажиллаж байна.

 

Связанные новости