БАЯНХОНГОР: Хамтарсан ажлын хэсэг сумдад ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс” орон нутагт ажиллалаа.
Салбар комисс Японы хүүхдийг ивээх сангийн зохицуулагч, зөвлөх, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж Гурванбулаг, Бууцагаан суманд ажилласан юм. Ажлын хэсгийнхэн “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхчүүдийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” болон хүүхдийн эрх, хамгааллын тухай сургалтуудыг зохион байгуулж иргэдэд холбогдох мэдээллийг өгсөн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг орон нутагт сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг Баянхонгорт тогтмолжуулж буй.
Хөгжлийн дэмжлэг үзүүлэх “Кейс хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж нийт 15 хүүхдийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөө боловсруулж нүүдлийн хурлаар таван хүүхдийн асуудлыг шийдвэрлэж зөвлөн тусалжээ.

Ulaanbaatar