Дэлхийн аварга цол хүртсэн М.Анхцэцэг эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-11-22 12:54:40

Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэг өнгөрсөн долоо хоногт Ази тивийн аварга болчихоод цаашаа  Мексикийн Мериад хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.

Олимпийн дараа тоох хүнгүй орхисноос тэмцээнд явахад санхүүгийн бэрхшээл үүссэн ч М.Анхцэцэг тив, дэлхийн тэмцээнээ таслахыг хүсээгүй. Зарим сайхан сэтгэлт хувийн хэвшлийн нэгж болон иргэдийн тусламжтайгаар зардлаа босгоод дасгалжуулагчгүйгээр Азийн аваргын тэмцээнд оролцон аваргалжээ.  Мөн дэлхийн аваргын дэвжээн дээр  мөрөө гэмтээсэн ч тэсвэр тэвчээр гарган Дэлхийн аварга цол хүртлээ. Тив, дэлхийн тэмцээнд дасгалжуулагч багшгүйгээр оролцож,  тив, дэлхийн аварга цол хүртсэн М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг аав, ээж, ах дүүс, анд найз нар нь угтан авч баяр хүргэж байв.

Ж.Батсайхан

Связанные новости