“Монголын нууц товчоо”-г эсгий ширмэлээр бүтээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-11-23 17:16:09

Хилийн 0108 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Замын-Үүд сумын ЗДТГ, “Говийн жолоо” ТББ-тай хамтран “Монголын нууц товчоо”-ны төгсгөлийн бүлэг буюу 108 дахь метрийг урлаж дуусчээ.

“Монголын нууц товчоо” түүхэн эх сурвалжаар 1,8 метр өндөртэй, 108 метр урттай эсгий ширмэл аравч урлаж Гиннесийн номд бүртгүүлэх ажил өнгөрсөн жилээс эхлэн өрнөсөн байна. Энэхүү санаачилгыг улс эх орноо дэлхий дахинд таниулан сурталчлах, хойч үедээ залгамжлан үлдээх зорилгоор Хэнтий аймгийн “Хан-Хэнтийн гар урчууд” ХХК-ийн тэргүүлэгч Д.Нэргүй, Г.Нарантуяа нар гаргажээ. Эсгий ширмэл “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан болон тухайн үеийн Монгол туургатны аж амьдрал, ёс заншлыг зургаар илэрхийлэн урлаж байгаа юм. Энэхүү бүтээлийг урлахад 1200 гаруй хүн оролцжээ.

Б.Туул

Связанные новости