Гамшгаас хамгаалах ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар эрдэмтэд хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн (ГСХ)-гээс эрдэмтэдтэй хамтран “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2016” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Хуралдаанаар цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан тооцоолох, байгалийн аюулт үзэгдлийн судалгаанд хиймэл дагуулыг ашиглах боломжууд, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, авч буй арга хэмжээнүүд сэдвээр хэлэлцэж байна. Мөн ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа С.Базаррагчаа “Галын аюултай бүтээгдэхүүний ангилал, зэрэглэлийн тодорхойлсон онол, арга зүйн зарим асуудал” сэдвээр, ГСХ-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн нэгжийн ажилтан, ахмад А.Ариунбилэг, дэслэгч С.Номин нар “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын суралцах үйл явцын өнөөгийн байдал” сэдвээр, ХААИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Л.Даваа “ Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн лаборатори байгуулах хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл тавих юм.
Ч.Ариунболд