Хөрөнгийн биржийн арилжаагаар 23 072 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 19 компанийн 23 072 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцаа өсч, 6 компанийн хувьцаа буурсан бол 2 компанийн хувьцаа тогвортой байлаа.
Тодруулбал “Гутал” компани хамгийн өндөр буюу 7.26 хувиар өссөн бол “Монгол шуудан” 4.72 хувь, “Ган хийц” 4.45 хувиар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай 17.00 хувийн хүүтэй 100 мянган ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 387 ширхэг ЗГҮЦ арилжиж, нийт 10 тэрбум 737 сая 745 375.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Мөн өдөр MSE ALL индекс 794.61 нэгж болж 0.45 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 386 тэрбум 297 сая 711 559.00 төгрөг боллоо.
Б.Заяа