Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦаг агаарын байдал хүндрэн цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул жолооч тээвэрчдийг орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.
Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дулаан хувцас, шатахууны нөөцтөй явах, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж бие биеэндээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна.
Н.Туяа