Миша Алояны мөнгөн медалийг хураана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. Сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр Оросын боксчин Миша Алояны 2016 оны Олимпын наадмаас хүртсэн мөнгөн медалийг хураах шийдвэрийг Спортын арбитрын шүүх гаргажээ.
Энэ шийдвэр гарахаас өмнө "Fancy Bears" гэдэг хакеруудын бүлэг цахим хуудсандаа "Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг янз бүрийн улсын 127 тамирчинд хориотой бодис хэрэглэхийг зөвшөөрсөн" тухай бичиж байсан юм. Эдгээр тамирчдын дотор Оросын боксчин 28 настай Алояны нэр байжээ.
8 дугаар сарын 21-нд түүнээс авсан сэргээшийн шинжилгээний дүн эерэг гарч, туаминогептан гэдэг хориотой бодис илэрсэн байна. Боксчны ярьснаар, түүний хэрэглэж байсан хамрын дусаалганд ийм бодис байдаг аж. Спортын арбитрын шүүх Алоянтай холбоотой сэргээшийн асуудлыг 10 дугаар сард авч хэлэлцсэн юм. Ингээд “Рио-2016” Олимпын наадмын боксын 52 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Алояны амжилтыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.
Миша Алоян бол Лондонгийн Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга тамирчин юм. Тэрбээр гуравдахь удаагаа Олимпын тоглолтод оролцон Токиод алтан медаль авахын тулд мэргэжлийн боксчин болохоос татгалзсан билээ.
Х.Сарнай