Галт зэвсгийн тооллого 20-нд дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу жил бүр галт зэвсгийн тооллого явуулдаг. Уг тооллого энэ сарын 20-нд дуусна гэж ЦЕГ-ын галт зэвсгийн мэргэжилтэн анхааруулж байна.
Галт зэвсгийн тооллого өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийслэлд 52 орчим хувийн явцтай байгаа юм. Улаанбаатар хотод 13 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байдаг. Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ЦЕГ-аас Галт зэвсгийн нэгдсэн сан ашиглалтад оруулж галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон зургийг энэ санд оруулж байгаагаараа энэ жилийн тооллогын онцлогтой. Иргэдийн хувьд заавал галт зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй бол хуулийн этгээд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээгээ аваачин бүртгүүлэхэд болно. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очих хэрэгтэйг ч бас анхаарууллаа.
Ж.Батсайхан