Нурангид дарагдсан иргэнийг аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-13 11:50:56

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Баялагийн хонхор” гэдэг газар иргэн А-н бичил уурхайд нуралт үүсч, нэг хүн налуу амны 60 метрын гүнд нурангид дарагдсан байна.

Уг  дуудлагыг  энэ сарын 13-ны өдрийн 01:48 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Нурангид дарагдсан 39 настай, эрэгтэй, иргэн А-г аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө хэмээн Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.

Ж.Батсайхан

Связанные новости