Иргэдээс 1228 өргөдөл гомдол ирсний 87.2%-ийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-13 12:43:24

Энэ оны 3 дугаар улирлын байдлаар сумдаас 1022,  Хэнтий аймгийн ЗДТГ-т 48,  агентлагуудад 158 буюу нийт 1228 өргөдөл гомдол ирсний 1072 нь буюу 87.2% нь шийдвэрлэгдэсэн дүн мэдээ байна. 

Өргөдөл, гомдлыг хамгийн сайн буюу 100% шийдвэрлэсэн нь Баян-Овоо, Өмнөдэлгэр, Дархан, Мөрөн, Галшар, Хэрлэн, ХэрлэнБаян-Улаан тосгон, Баянмөнх, АЗДТГ байгаа бол хамгийн тааруу нь Цэнхэрмандал сум 61%-тай, Батширээт сум 71%-тай өргөдөл, гомдол шийдвэрлэжээ.

Иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, нөхвөр хөнгөлөлттэй холбоотой 22,9%, ажилд орох, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 15,5%, Орон нутгийн байгууллага, ажилтнуудын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдсон 5,7%, Орон сууц, гэр хүссэн 1,96%, Мөнгөн тусламж, эд материалын дэмжлэг авахтай холбогдсон 4,21%, Хууль тогтоомж, гэмт хэрэг зөрчил, сахилга дэг журамтай холбогдсон 0,65%, Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулсан зээл авахтай холбогдсон 5,7%, Гадаад, дотоодын сургууль, дамжаанд сургалтын зардалтай холбогдсон 0,19%, Газар өмчлөлтэй холбогдсон 6,6%, Бусад асуудлаарх өргөдөл гомдол 36,5%-ийг эзэлж байна.

Иргэд Хэнтий аймгийн төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтээ дараах хэлбэрээр илэрхийлж болох аж.Үүнд:

-“Иргэдээ сонсъё 70563111” тусгай дугаар, факс, 

-7056311@khentii.mn вэб сайт,

-Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах менежерт амаар болон бичгээр,

-  Аймгийн ЗДТГ-ын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр дамжуулах зэргээр юм.

Д.Одонтунгалаг

Связанные новости